Friday, June 24, 2011

Гар утас таныг чимээгүй хөнөөж байна


утас хүн төрөлхтөний салшгүй хэрэглээ болооод удаж байна. Утасгүйгээр ажил албыг бүтээх тиймч амаргүй болсон цаг. Тиймдээ ч бүх насны хүмүүс гар утас худалдан авдаг. Гар утас нь хүний чухал хэрэглээ ч түүний хор уршиг нь хэмжээгүй их аж. Тухайлбал тархины хорт хавдар, бэлгийн сулрал гээд л тоочоод байвал олон сөрөг үр дагавартай юм байна. Гадны эрдэмтэд аль хэдийнэ гар утсыг хүний биенд маш хортой цацраг ялгаруулдгийг тогтоожээ. АНУ болон Энэтхэгийн эрдэмтэд нийт хүн амынхаа эрчүүдэд судалгаа хийхэд гар утас байнга хэрэглэдэг эрчүүдийн 50иас багагүй хувь нь үргүйдэлд хүрсэн байж. Хамаг учир нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх насны хүмүүс гар утсаа өмдний халаасандаа хийдэг нь эргээд аюул занал хийлж байдаг байна. Гар утас ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Гар утас нь Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг, Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг, Гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулдаг, Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг, Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг, Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг,Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг болох нь тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд гар утас үйлдвэрлэгч томоохон газрууд энэ цацрагт бодисыг бууруулхын төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа аж. Гар утсыг аль болох хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд хэрэглэхгүй байвал зохиолтой юм байна. Хэрэв хэрэглэвэл өөрийн биеэсээ хол байлгах, мөн утас дуугарснаас хойш таван секундын дараа утсаа авах хэрэгтэй гэнэ. Учир нь утас дуугарах тэр мөчид хорт цацраг ихээр ялгарч байдаг байна. Өнөөдөр дэлхий даяар 4,6 тэр бум хүн гар утас хэрэглэдэг гэсэн тоо гарчээ. Өндөр хөгжилтэй орнууд иргэдийнхээ эрүүл мэндэд анхааран гар утасны хэрэглээг хязгаарлаж эхэлсэн байна. Харин манай Монголчуудын хамгийн их хэрэглэдэг GSM сүлжээтэй утаснууд хүний биед хортой болох нь тогтоогдсон. Энэ төрлийн утаснууд хортой гэдгийн нь мэдэн Солонгос, Япон зэрэг орнууд GSM утаснаас татгалзаж эхлээд байгаа. Харин манайд эсрэгээрээ эд ашиглагдаж байгаа юм.
Тиймээс хүн бүр гар утасны хэрэглээгээ багасгаж аль болох чихэвч хэрэглэж байхыг эрдэмтэд сануулжээ

No comments:

Post a Comment