Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлийн иргэдтэй жил бүр зохион байгуулдаг уламжлалт уулзалт үргэлжилж байна. Уулзалтыг нээж Ерөнхийлөгч үг хэлж, төрийн бодлого үйл ажиллагаа, иргэдийн оролцооны талаар өөрийн бодлоо хэлэв. Тэрээр иргэдийг эрх мэдэлтэй болгох, орон нутагт эрх мэдэл олгох, шударга шүүх, тогтолцоог бий болгох, гэнэтийн аюул эрсдэлд бэлэн байх, байгаль хамгаалах, утааг арилгах зэрэг олон сэдвээр яриа өрнүүллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нийслэлийн дарга минь, Утаатай өвөл тэмцдэггүй юм. Утаа арилахгүй байгаа шалтгаан хариуцлага тооцдоггүйд байгаа юм. Энэ асуудал зөвхөн хотод ч биш орон нутагт ч бий болчихож. Намайг арван аймгаар явахад найм нь утаандаа автчихсан байсан. Уг нь Ерөнхийлөгчийн эрхлэх асуудалд утааны тухай байдаггүй ч анхаарахгүй байхаас өөр аргагүй байна. УИХ орон нутагт эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Бид энэ талаар хангалттай ярилцсан. Харин одоо хийх үлдээд байна. Төр нь сүйтгэх гээд байгаа юм шиг, иргэд нь яах гээд байгаагаа ч мэдэхгүй байсаар байж болохгүй” гэв. Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараагаар иргэд сонирхсон асуулдаа хариулт авахаар боллоо
No comments:
Post a Comment